Шинэ Яармаг хорооллын ундны усны төслийн явцтай танилцана

shine yaarmag Яармагт баригдах Шинэ Яармаг хорооллын ундны усны төслийн явцтай нийслэлийн удирдлагууд өнөөдөр 14:00 цагт танилцана.  Засаг даргын орлогч С.Очирбат, Ц.Буяндалай болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал хорооллын ундны усны төслийн явц ямар байгаатай танилцаж, гүйцэтгэгч байгууллагуудтай саналаа хуваалцах юм.

Хан-Уул дүүрэгт орших Яармаг гэр хорооллын замын урд хэсэгт байрлах 970 га газарт “ Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хороолол барих хот байгуулалтын цогц үйл ажиллагааны бэлтгэл үе шат болох   хайгуул судалгааны ажлыг хийгээд байгаа юм байна.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …