Ерөнхий сайд “Эрдэнэс Таван Толгой”-н удирдлагуудыг дуудав

shatsan

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаасантай холбогдуулан тус компанийн удирдлагуудыг нэн даруй ирж уулзахыг үүрэгдсэн ч “байцаалт өгөхөөсөө өмнө уулзаж үгээ нийлүүлдэг хүнд гарууд” шиг “Эрдэнэс Таван Толгой”-н удирдлагууд дотроо хуралдаж эхэлжээ. Тэд Ерөнхий сайдыг дуудсантай холбогдуулан ийнхүү хуралдаж, эхний ээлжинд асуудлаа дотроо ярилцах нь зүйтэй хэмээн үзжээ.  Түүнчлэн “Эрдэнэс Таван Толгой”-н удирдлагууд С.Эрдэнийн талаар мэдээлэл хийх гэж байсан ч үүсээд буй нөхцөл байдал хэтэрхий хүнд учраас мэдээлэл хийхээ цуцалжээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …