“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлыг ажлаас нь чөлөөллөө

jigjee

Өнөөдөр 12:30 минутын үед “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө галдан шатаасантай холбогдуулан Уул уурхай сайд Р.Жигжид мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэс Таван Толгой ХК-ийн компанийн ажилтан, “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаах оролдлого хийсэн нь маш харамсалтай үйлдэл боллоо” хэмээгээд “Энэ хэрэгтэй холбогдууулан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая холбогдох албан тушаалтнуудыг яаралтай цуглуулж үүрэг даалгавар өгсөн байна. С.Эрдэнийн биеийн эрүүл мэнд, эмчилгээнд анхаарал тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болголоо. Мөн эмчилгээ, сувилгаанд шаардагдах зардлыг “Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компаниас гаргуулах нь зүйтэй гэсэн чиглэл өглөө. “Мөн үүсээд буй нөхцөл байдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан “Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Батчилэгийг ажлаас нь чөлөөлж, улмаар компанийн хуулийн дагуу шинэ гүйцэтгэх удирдлага томилогдтол “Эрдэнэс Монгол” хувьцаат компанийн Хууль эрх зүйн асуудал эрхэлсэн захирал Т.Билгээ Эрдэнэс Тавантолгой хувьцаат комданийн гүйцэтгэх удирдлагыг түр орлон гүйцэтгэхээр боллоо” гэж Уул уурхайн сайд Р.Жигжид хэвлэлийн бага хурлын үеэр хэлснийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …