Нийтийн тээврийн том оврын автобуснуудын чиглэлд өөрчлөлт ороод багагүй хугацааг үдэж буй билээ. Богино эргэлтээр явж, басхүү урьд нь очдог байсан зарим газруудад автобус хүрэхгүй болсонд иргэд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тэгвэл иргэдийн зорчих эрэлт хэрэгцээнд үндэслэн энэ сарын 16-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн дараахь чиглэлүүдэд өөрлөлт орууллаа. Үүнд:
- Баянзүрх дүүргийн XXVI хорооны иргэдийн зорчих эрэлт, саналт хүсэлтэд үндэслэн Ч:32 “Улиастай-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-ТЭЦ 3”чиглэлийг Хүннүгийн гудамжаар дайран өнгөрөхөөр болов.
- Хотын баруун хэсгийн иргэдэд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ханын материалаас Офицеруудын ордон хүргэх Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлийг шинээр нээж 22 тээврийн хэрэгсэл үйлчилж байна.
- Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-X хороолол” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Далангийн замаар явуулахаар төлөвлөн хэрэгжүүлээд байна.
- Чингэлтэй дүүргийн X-XII хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зорчих эрэлтэд нийцүүлэн Ч:21а “Булгын 19 дүгээр гудамж-Вокзал-3,4 дүгээр хороолол”, Ч:21б “Булгын 19 дүгээр гудамж-Вокзал-III, IV хороолол” чиглэлд тус бүр зургаан тээврийн хэрэгсэл үйлчилж байна.
- Мөн Баянгол дүүргийн VII хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн Ч:5 “Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад” чиглэлийг Гэмтлийн эмнэлэг хүртэл сунгаж 18 тээврийн хэрэгсэл үйлчилж байна.
- Авто замын нөхцөл байдалд үндэслэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Ч:35 “Монелийн 38-Хүнсний IV дэлгүүр-МУИС-11 дүгээр хороолол” чиглэлийг өөрчилж Сүхбаатар дүүргийн эмнэлэгээс IV дэлгүүр-МУИС-11 дүгээр хороолол болголоо.
- Авто замын нөхцөл байдалд үндэслэн Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз” чиглэлийн замналд өөрчлөлт оруулаад байна.
- Нийслэлийн бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэж буй “Авто худалдааны цогцолбор”-ын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Ч:60 “Авто худалдааны цогцолбор-Саппоро” чиглэлийг шинээр нээж автобус үйлчилгээнд гарчээ.