Г.Шийлэгдамбыг хорих хугацааг сунгалаа

olloo_mn_1420702513_shilegdamba

ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ-аас их хэмжээний авлига авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад түүнийг сэжигтнээр тооцож, 14 хоног цагдан хорьсон. Харин энэ хугацаа өнөөдөр дуусч байгааг бид өмнө нь мэдээллэсэн.

Харин дөнгөж сая шийдвэр гарч, Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татаж, хоёр сар үргэлжлүүлэн хорихоор боллоо. Өмгөөлөгч нь түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй байна.

АТГ-аас Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорих хүсэлтээ прокурорт хүргүүлж, прокурор хүсэлтийг шүүхэд хүргүүлсэнээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс дээрх шийдвэрийг гаргажээ.

Ugluu-logo2015

 

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …