Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд автоматжуулах техник хэрэгсэл хэрэглэх тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг Сонгуулийн ерөнхий хороо хийж эхэлсэн байна.
Бэлтгэл ажлын хүрээнд сонгуулийн автоматжуулсан системийг хэрэгжүүлэх журам, заавруудыг шинэчлэн батлаад байгаа аж.
Түүнчлэн сонгуулийн программ хангамж болон саналын хуудасны загвар боловсруулах, хэвлэлтэд хяналт тавих, санал хураалтын үр дүнг дамжуулах, серверийг бэлтгэх, техникийн үйлчилгээ хийх ажлууд хийгдэж эхэлжээ.
Мөн санал тоолох төхөөрөмжийн өмнөх мэдээллийг цэвэрлэх, цэнэгийг шалгах, тестийн саналын хуудас уншуулах, уншигчийн толгойг цэвэрлэх гэх зэрэг ажлыг хийж программ суулгах гэнэ. Түүнчэн төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах үүднээс хуудас уншуулах, туршилт хийгдэх юм байна.
Т.Түвшин
Ugluu.mn