Б.Тулга МАХН-ын генсекээр сонгогдлоо

tulga

Эрүүл мэнд, спортын сайд, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн. Түүнчлэн түүний хорих хугацааг сунгахаар болсон. Г.Шийлэгдамба саатуулагдсаныхаа дараа Эрүүл мэнд, спортын сайд болон МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын давхар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бөгөөд түүнийг нь хүлээн авсан юм. Өдгөө Эрүүл мэнд, спортын сайдын суудалд хэнийг суулгах талаар АН, МАХН-ынхан хэлэлцэж байгаа бол МАХН өөрийн ерөнхйи нарийн бичгийн даргын суудлаа Б.Тулгад өгчээ. Хэдийгээр энэ суудлыг УИХ-ын гишүүн асан, МАН-ын экс гишүүн Ж.Сүхбаатарт өгнө хэмээн яригдаж байсан ч МАН, МАХН нэгдэж магадгүйн улмаас ийнхүү Ж.Сүхбаатарт бус Н.Энхбаярын туслахаар ажиллаж байсан Боловсрол,соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Тулгад өгчээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …