Үс засуулахад тохиромжгүй /2015.11.23/

zurhai

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 23. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 12. Сумъяа гараг. Шийдэм. одтой, 1 цагаан мэнгэтэй, харагчин туулай өдөр.

Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 8 цаг 29 минутад мандан, 17 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Бага цасан буух улирал 00 цаг 52 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

 Таагүй өдөр. Таны амьдралд шинэ танилууд гарч ирж байгаа нь бусадтай хамтран хийх ажил өргөжиж байгааг харуулж байна, ялангуяа эрэгтэйчүүд. Гэвч одод танд урвалт, далд муу санаа, дайсагналаас сэргийлэхийг зөвлөж байна. Уулзалт мөн гэрээ хэлэлцээрт амжилттай байж ашиг авчирна. Бичиг хэрэгтээ анхаарал болгоомжтой ханд. Хувийн амьдралд өөрчлөлт хүлээж байна. Энэ эрчүүдэд хамаатай гэдгийг санаарай. Ажил хэргийн түншүүдийн тухай таагүй мэдээ, эсвэл төөрөгдөл зэргээс болоод ажил үйлс бүтэлгүйтэх буюу алдаа гарах магадлалтай.


Үхэр (4/20-5/20)

Энэ өдөр санасан зүйл тань биелэх боломжтой. Гэхдээ өөрийн бүрэн мэддэггүй ажлыг барьж авсны хэрэггүй. Таныг сэтгэл догдлуулсан зүйл хүлээж байна. Ажил хэрэг танд өөрийгөө байнга сануулж, шийдэмгий байхыг шаардана. Өөрийн авьяас, ажил хэргийн амжилтыг бусдад харуулах боломж гарна. Зөн совиндоо итгэ. Та зөвхөн өөрөө өөртөө тусалж чадна.


Хамтатгах (5/21-6/21)

Сонирхолтой өдөр. Энгийн ямар нэгэн зүйлээс өөр зүйл оролдож үзэх, шинэ газар руу аялах зэрэг нь таньд үнэ цэнэтэй байна. Та шинэ туршлага хуримтлуулж байгаадаа баяртай байх болно. Нийгэмд эзлэх байр суурийн тогтвортой байдал болон материаллаг байдлын түвшин ямар нэгэн эргэлзээг төрүүлэхгүй. Олон шинэ сонирхолтой саналуудыг та хүлээн авах бололтой. Гэвч шинэ зүйл рүү яаран орохгүй, харин түүнийг хойш тавихыг од гаригсын зүгээс зөвлөж байна.


 Мэлхий  (6/22-7/22)

Аюултай хүнд өдөр. Аялал, жуулчлал, албан томиололт, ер нь гадагшаа явах бүх арга хэмжээг хойшлуулах нь дээр. Зорьсон хэрэг бүтэлгүйтэх магадлалтай. Биеийн хүчний хэт их ачаалал авахаас зайлсхийж аз туршсан эрсдэлтэй үйл ажиллагаа явуулахаас татгалзах хэрэгтэй. Эрүүл мэндэд аюул занал учрах магадлал өндөр байна. Ном зохиол унших, шинэ кино үзэх, хөгжим сонсох, гэр бүлийн цомхон хүрээнд баяр баясгалан дүүрэн өдрийг өнгөрөөх нь илүү тааламжтай. Гал түймэр, дээрэм тонуул гэх зэрэг аюултай учирч мэдэх тул анхаарал болгоомжтой яваарай.


Арслан (7/23-8/22)

Сэтгэл санааны хэт их ачаалалаас болж янз бүрийн өвчинд дарлуулах гээд байна. Иймээс иог, бясалгалаар хичээллэхийг танд зөвлөж байна. Зорьсон хэрэг бүтэлгүйтэх магадлалтай. Биеийн хүчний хэт их ачаалал авахаас зайлсхийж аз туршсан эрсдэлтэй үйл ажиллагаа явуулахаас татгалзах хэрэгтэй. Эрүүл мэндэд аюул занал учрах магадлал өндөр байна. Ном зохиол унших, шинэ кино үзэх, хөгжим сонсох, гэр бүлийн цомхон хүрээнд баяр баясгалан дүүрэн өдрийг өнгөрөөх нь илүү тааламжтай. Гал түймэр, дээрэм тонуул гэх зэрэг аюултай учирч мэдэх тул анхаарал болгоомжтой яваарай.


Охин (8/23-9/22)   

Таагүй өдөр. Хувийн болон ажил хэрэгч болзоо, чухал бичиг баримт бүрдүүлэх эсвэл хэрэг бүхий улсуудтай танилцах нь ихэнх цаг хугацааг авна. Гэвч оддын таагүй байрлал нь таны ажлын идэвхийг бууруулна. Ямар ч тохиолдолд эхэлсэн ажлаа орхихгүй, ухрахгүй бай. Тууштай зорилготой урагшаа чиглэсэн хөдөлгөөн нь амжилт авчирна


Жинлүүр (9/23-10/22)

Ажил үйлсэд таагүй өдөр. Бүх зүйл таны эсрэг байна. Далд явуулга, атаа жөтөө, гэнэтийн саад бэрхшээл таны төлөвлөгөөг нураах болно. Тиймээс найз нөхөд, нөлөө бүхий хэн нэгэн, хамаатан садангаасаа тусламж зайлшгүй хэрэг болох учир тэднээс тусламж хүс. Өдрийн хоёр дахь хагасаас зөрчилдөөн үүснэ. Таны хараагүй зүйлийг харсан гэж тулгах болно. Энэ бүгд удахгүй цэгцрэх тул сэтгэлээ чилээхгүй байхыг зөвлөж байна.


Хилэнц (10/23-11/21)   

Завсарлага авах өдөр, энэ хэдэн сар нь таны амьдралын хэв маягийг өөрчлөх болно. Бодож төлөвлөж буй төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх багахан боломж олдоно. Энэ бүхнийг одоо л шийдвэрлэх боломж гарсан тул боломжийг бүү алд. Хэн нэгний тусламжийг бүү хүлээ мөн бүү ав, өөрийн мэдлэг чадвартаа найд. Зөн совин тань юу хийхийг заагаад өгнө. Ихэнх гэр бүлд аз жаргал хүлээж байна. Тиймээс гэр бүл рүүгээ яараарай.


Нум (11/22-12/21)

Өдрийн нэгдүгээр хагаст ихэнх хүмүүсийн сэтгэл санаа өөдрөг болж, энэ нь сэтгэл өвтгөсөн асуудлыг шийдэхэд тус болно. Төрөл садандаа энэрэл хайр дүүрэн сэтгэлээр хандах, харилцан ойлголцоход тэмүүлэх нь халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ. Гэвч өдрийн хоёрдугаар хагаст ямарваа нэгэн ажил ба харилцаанаас зайлсхий. Гэнэтийн таагүй байдал нөхөдтөйгөө харьцах харьцааг ихээхэн хүндрүүлж магадгүй.


Матар (12/22-1/19)

Энгийн өдөр тутмын ажлын өдрүүдэд бэлтгэх хэрэгтэй ба эдгээр өдрүүд нь ая тухтай, тайван нөхцөл байдлыг танд авчирна. Хайртдаа энхрий ялдам, уян зөөлнөөр хандаарай. Ингэснээр та жаргал цэнгэлийн манлайд байж хамгийн хэрэгтэй, эрхэм нэгэнд тооцогдож таны хүсэл мөрөөдөл, элдэв тунирхал биелэх болно. Таны хувьд гэр орны болон хувийн асуудлуудыг түрүүлж шийдэх шаардлага гарах нь дамжиггүй тул ажил хэргийн болон бизнесын ажлыг хоёрдугаарт тавих нь.


Хумх (1/20-2/18)   

Үйл явдлын тойруулга өнөөдөр таны толгойг эргүүлэх болно. Та бүхэнд хэрэг болж, биеэ хувааж чадахгүйд хүрнэ. Гол зүйлээ тодорхойлж юу нь танд илүү хэрэгтэй гэдгээ шийд. Ямарч эхэлсэн ажил амжилттай дуусна. Өөрийн гэр орон байраа тохижуулах, ажил хэргийн асуудлуудыг шийдэх боломж гарна. Гэнэтийн ашиг орж ирэхэд бэлэн байгаа тул түүнд бэлтгэлтэй бай.


Загас (2/19-3/20)

Магадгүй, шинэ долоо хоногийн эхэнд сэтгэл зүрх болон санаа бодолд олон янзын, зах замбараагүй бодол эргэлдэн дүүрэн байх бололтой. Энэ өдрийн асуудлуудаас хамгийн их анхаарлын төвд байх зүйл нь албан ажилтай холбоотой асуудал байх болно. Таны бусдыг татах чадвар, гадны хүнээс гайхалтай бизнесийн санал хүлээн авч, тэр нь үндсэн ажилд чинь бас нөлөөлөн албан тушаал ахих, амьдрал ахуй тань дээшлэх сайхан боломж нээгдэнэ. Харин биеийн эрүүл мэндийн байдлыг үл тоож, түүний талаар мартаж орхихгүй байхыг сануулж байна.

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …