Х.Баттулга “Өдрийн сонин”-оос 1 тэрбум төгрөг нэхэмжилжээ

1447897360564d29106be1c

УИХ-ын гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баттулга “Өдрийн сонин”-оос 1 тэрбум төгрөг нэхэмжилжээ. Нэр төрд нь халдлаа хэмээн “Монголын Үнэн” сониноос 100 сая төгрөг нэхэмжилж байсан тэрбээр энэ удаад “Өдрийн сонин”-оос 1 тэрбум төгрөг нэхэмжилсэн бөгөөд тус сонины өнгөрсөн долоо хоногийн дугаарт гарсан “Шинэ төмөр зам төслийн 42 сая ам.доллар БНСУ-д угаагдан буцаж орж ирснийг баримтаар тогтоожээ” гэсэн гарчиг бүхий нийтлэлтэй холбогдуулан ийнхүү шүүхэд өгсөн байна.  Х.Баттулга гишүүн “Өдрийн сонин”-г Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн агаад  түүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатар “Өдрийн сониныхон ярилцаад ойлголцох талаас нь хандаагүй. Ер нь үл тоох байдлаар хандаж, эв зүйгээр ярилцах боломж өгөөгүйг хэлэх хэрэгтэй. Бусдыг гүтгэж, нэр төрд халдсан учир Өдрийн сониноос 1 тэрбум төгрөг нэхэмжилж байгаа” гэж хэлсэн юм. Ямартай ч, Х.Баттулга гишүүний энэ үйлдлийг чөлөөт хэвлэлийг дарах гэсэн бусармаг үйлдэл гэдгийг шүүмжлэх хүмүүсцөөнгүй байгаа юм.

Э.Төгс

Ugluu-logo

 

Санал болгох мэдээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт хорих ял шийтгэгдсэн иргэдийн талаарх мэдээлэл

Улсын хэмжээнд сүүлийн 9 жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 2100 гэмт хэрэгт …