МАН-ын дэргэдэх “Шинэчилье” хөдөлгөөнийхөн намынхаа Бага хурлыг долдугаар сарын 30-нд хуралдуулах шаардлагыг намын удирдлагууддаа хүргүүлээд буй юм. Шаардлагын хариуг өчигдөр авах ёстой байсан ч хариу өгөөгүй тул намын дүрэмд заасны дагуу Бага хурлын гишүүдийн гуравны нэгийн саналаар Бага хурлыг долдугаар сарын 30-ний 10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд хийнэ гэж “Шинэчилье” хөдөлгөөний залуус өнөөдөр мэдэгдлээ.
Залуус намын бүтэцэд өөрчлөлт оруулах, намын үзэл баримтлалыг шинэчлэх шаардлагатай гэж үзэж буй юм.
Т.Түвшин
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл