Хоёр иргэнийиг эсэн мэнд оллоо

b46e3272ffa73f949e21899e1ddc3b35Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн харьяат иргэн, 26 настай, эрэгтэй С, 25 настай, эрэгтэй Б нар сумаас хойш 80 км зайд байх Хавцгайтын гол гэдэг газар хөдөө гэртээ очихоор арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цагт “Ланд-77” маркийн машинтай гараад сураггүй болсон юм.

Уг дуудлагын дагуу энэ сарын 01-ний 21:35 цагт аймгийн ОБГ-т өгснөөр тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан найман хүн, нэг автомашин, хөдөө гэрээс нь 30 км-т байх “Агь манангийн торомхон” ХХК-ийн алтны уурхайн кемпээс дөрвөн хүн, нэг автомашин, нийт 12 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр 22:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Тэгвэл өнөөдөр үүрээр 05:40 цагт сураггүй болсон иргэдийг тус сумын Тост багийн нутаг “Алтан-Уул” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

эх сурвалж: dorgio.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …