ӨНӨӨДӨР: Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа болно

download

09.00 цагт: Боловсролын салбарын “Боловсрол: Мөнгө, Чанар, Хариуцлага” Иргэний нийгмийн үндэсний чуулган Чингис зочид буудалд эхэлнэ. Утас: 70008292, 88186672


09.00 цагт: Академич Б.Ринчений 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис” зочид буудлын Тэмүжин танхимд эхэлнэ. Утас: 98003724


10.00 цагт: Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг нээлттэй явуулна. Утас: 88112919


11.00 цагт: Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан “Оюутны эрдэм шинжилгээний бага хурал” Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулагдана.


11.00 цагт: Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ,Азийн сантай хамтран дэлхийн олон улс, хотод зохион байгуулж,төрийн байгууллагын шийдвэр,төсөлд иргэдийн оролцоо,саналыг тусгадаг “Зөвлөлдөх санал асуулга”-ыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулахтай холбогдуулан зарласан хэвлэлийн бага хурал НЗДТГ-ын Б танхимд болно. Утас: 91040607


12.00 цагт: Монголын Маркетингийн Холбооноос орчуулан гаргасан Филип Котлерын “Маркетингийн Удирдлага” номны нээлтийн үйл ажиллагаа ИНТЕРНОМ Номын Дэлгүүрийн 2 давхарт болно.


12.00 цагт: Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж болохгүй улс төрчдийг нэрлэх хэвлэлийн хурал “Монгол Ньюс” Мэдээллийн төвд болно.


12.00 цагт: Дэлхий дахинаа “Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадаврийг дээшлүүлье” уриан дор тэмдэглэж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдөртэй холбоглуулан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хурал Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны 10 давхрын хурлын танхимд болно. Утас: 88093607


12.00 цагт: “Marque 27” клубт “Киви” хамтлагийн дуучин Укагийн “11/6” шинэ цомог болон цомгийн баярын тухай хэвлэлийн бага хурал болно. Утас: 99023450, 96696674


13.00 цагт: Улсын Драмын Эрдмийн Театраас жил болгон уламжлал болон зохион байгуулдаг “Бид мартахгүй” дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд “Алтан тайзны эзэд – Бид мартахгүй” үзэсгэлэнгийн нээлт Театрын музейд болно.


14.00 цагт: Улсын Драмын Эрдмийн Театраас жил болгон уламжлал болон зохион байгуулдаг “Бид мартахгүй” дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд Эрдэм шинжилгээний бага хурал Улсын Хүүхэлдэйн Театрт болно.


15.00 цагт: БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаевын энэ оны 11-р сарын 30-нд Казахстаны ард түмэнд хандаж хэлсэн үгийн талаар БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Калыбек Кобландины зарласан хэвлэлийн бага хурал тус Элчин сайдын яаманд болно. Утас: 11345408, 88000675


18.30 цагт: Залуу уран бүтээлч Эрдэнэбаярын Жанцанхоролын анхны бие даасан үзэсгэлэн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийнэ. Утас: 319015, 319017

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …