Дунд сургуулийн сурагчид хар тамхи хэрэглэж байсныг илрүүлжээ

1201512081449554367ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэс “Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглээд байна” гэх мэдээллийг шалгахад 12-р ангийн сурагч “Г”, “Т”, “Х” нар нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисийг хууль бусаар олж авч, хадгалан, хэрэглэж байсан болох нь тогтоогджээ. Эдгээр сурагчид нь 17-18 насных байсан байна. Дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн 192-р зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хар тамхины хор хөнөөлийг сурталчлах зорилгоор зөрчил гаргасан сургуулийн 113 сурагчдад ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсээс нэг цагийн сургалт зохион байгуулж, сургуулийн захиргаанд гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах талаар мөрдөн байцаагчийн мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.

эх сурвалж: amjilt.com

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …