Б.Эрдэнэцогтод туслах уриалга гаргалаа

erdee  Нийгмийнхээ эмгэгийг анагаахад өөрийн хувь нэмрээ оруулж, мэдрэмж, авьяасаараа жигүүрлэж явсан залуухан сэтгүүлч, яруу найрагч нөхөр маань өнөөдөр үгээ тасалж, үзгээ алдаж мэдэх аюулын ирмэгт ирээд байна. Б.Эрдэнэцогтын бэлтгэсэн мэдээг амтархан үздэг түмэн олондоо Б.Эрдэнэцогтынхоо эрүүл мэндийн талаар ийм мэдээ дуулгах үнэхээр хүнд байна. Гэвч хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчинд ээрэгдэн шаналж байгаа үзэг нэгт нөхөртөө туслахын тулд сайхан сэтгэлт олондоо хандахаас өөр арга байсангүй. Олны хүч оломгүй далай гэдэг үгийг санаж, яруу найрагт элэгтэй хүн бүрт, үзэгч, уншигч, сонсогч олондоо хандан ид туурвиж бүтээж яваа залуухан сэтгүүлч, уран бүтээлч нөхрийн маань амь насыг аврахад халуун сэтгэлийн гараа сунгахыг уриалж байна.

Мөн Б.Эрдэнэцогтын үзэг нэгт нөхөд нь, хэвлэл мэдээллийн байгуулллагууд эмчилгээний зардалд нь зориулж нэг өдрийн цалингаа хандивлах аян өрнүүлж байгааг Монголын зохиолчдын эвлэл, Монголын сэтгүүлчдийн эвлэл талархан дэмжиж, мэргэжил нэгтүүдээ уг аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Эмчилгээний зардалд хандив өргөх хүмүүс Б.Эрдэнэцогтын ээж Бужийн Баасанжаргалын ХААН банкин дахь 5031681805 тоот дансанд хандана уу. Мөн 155889 дугаарт мессеж илгээж болох юм. Түүнчлэн наймдугаар сарын 3-нд 19.00 цагаас ”UB palace”-т болох хандивын тоглолтыг үзсэнээр та яруу найрагч, сэтгүүлч Б.Эрдэнэцогтын эмчилгээний зардалд бодит хувь нэмрээ оруулах болно.

Яруу найрагч, сэтгүүлч Б.Эрдэнэцогт хүнд өвчин тусч гадаадад өндөр үнэтэй хагалгаанд орох шаардлагатай боллоо гэдэг мэдээлэл олон нийтэд хүрснээс хойш маш олон хувь хүн, байгууллага, компани Монголын сэтгүүлчдийн эвлэл болон үзэг, үйлс нэгт нөхдөд нь хандаж, хандив тусламж үзүүлж байгаад бид гүнээ талархаж байна. Энэ сайхан сэтгэлийн учиг цааш үргэлжилнэ гэдэгт итгэж байна.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛ
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛ

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …