Нийтийн тээврийн хэрэгслүүдэд өдөр бүр гэнэтийн шалгалт хийж байна

d67d049372cf9799867fc1bb9387d147Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцан орлогч Н.Гантөмөр “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга харицлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай”  албан даалгаврыг энэ сарын 05-ны өдөр гаргасан. Уг даалгавраар нийслэлийн Тээврийн газар болон гэрээт байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахыг үүрэг болгосон юм. Энэхүү ажлын хүрээнд 12 сарын 10-ны өдрийн 06:40 цагаас 22:40 цаг хүртэл Ч:17А ”Баруун 4 зам – Их тойруу – Нарны зам”, Ч.17Б “Баруун 4 зам – Нарны зам – Их тойруу”, Ч:18А “3-4 хороолол – Ард кино театр – Тэц-4” чиглэлийн 19 автобусанд нийслэлийн Тээврийн газрын 65 мэргэжилтэн өдрийн турш хяналт тавин ажиллаа. Хяналт тавих хугацаанд “Ээлжийн жолоочгүй, хий хөлдсөн, машинтай шүргэлцсэн, LED хаяг ажиллаагүй, камерын харах өнцгийг өөрчилсөн” зэрэг зөрчлүүд илрэв. Илэрсэн зөрчлийг цаг тухайд нь “Хяналтын деспичер алба”-тай холбогдон арилгуулж ажиллалаа. Дээрх гэнэтийн хяналтын ажлыг энэ оныг дуустал өдөр бүр хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …