Хүй долоон худагт амьд малын үзэсгэлэн зохиогдоно

naadmiin_honi_1-middle  “Намрын ногоон өдрүүд-2013”-ын хүрээнд Хүй долоон худагт амьд малын үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

 Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээ тун удахгүй болно. Энэхүү аяны хүрээнд Хан-Уул дүүрэгт хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах бол  Хүй долоон худагт амьд малын үзэсгэлэн зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

Энэ жил улсын хэмжээнд нийт 400 гаруй мянган га талбайд тариалалт хийжээ. Үүнээс 293 мянган га талбайд үр тариа, төмс 13.8, хүнсний ногоо 7.1, тэжээлийн ургамал  9.4 мянган га талбайд тус тус тариалсан байна. Харин ургац хураалт энэ сарын 20-нд эхэлсэн бөгөөд ирэх аравдугаар сар хүртэл үргэлжлэх юм.

З.Байгалмаа

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …