Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 10 дугаар хуралдаан өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 10-ны өдөр дүүргийн Засаг дарга болон түүний Тамгын газрын өнгөрч буй оны ажлыг хэлэлцэн дүгнэх, ирэх оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг батлахаар хуралдлаа.
Энэ удаагийн хуралдаанаар дүүргийн Засаг даргын сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2015 оны Нийгэм эдийн засгийн зорилтын биелэлт, 2016 оны Нийгэм эдийн засгийн зорилт, Төсвийн төвлөгөө, дүүргийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг 8 асуудал хэлэлцсэн юм. Батлагдсан төсвөөр ирэх онд тус дүүрэг 7,9 тэрбум төгрөгийн орон нутгийн орлого төвлөрүүлэх юм. Харин зарлагын хувьд 11,5 тэрбум төгрөгөөр тооцож, Нийслэлээс 3,5 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг авахаар болжээ. Мөн хуралдаанаар дүүргийн Засаг даргын 2015 оны Нийгэм эдийн засгийн зорилтын биелэлтийг үнэлж, 89,4 хувиар ХАНГАЛТТАЙ хэмээн дүгнэсэн байна.
Эх сурвалж: shd.mn