Өвөрмонголчууд осолд орсон Монгол залуугийн амь насыг аварчээ

12391175_971318099609951_6231811295671012185_nСайхан сэтгэлт Өвөрмонгол ахан дүүсийн тухай мэдээг өдөр бүр л сонсож баярлаж суух юм. Хоёр хоногийн өмнө “Шинэ Долгион 107.5” радио болон ӨМӨЗО-ны “Талын дуу хоолой” радиогийн уулзалтанд оролцож байхдаа гэр бүлийн хоёр Өвөрмонгол залуу авто осолд орсон Монгол залуугийн амь насыг аварсан тухай сайхан мэдээг сонссон юм. Ингээд Өвөрхангай аймгийн харьяат н.Батбаатар гэх залуугийн амь насыг аварсан Үүрцайхтай вичатаар холбогдож ярилцлаа. Батбаатар “Мандал”-ын хилийн боомтоор арилжаа наймаа хийх гэж БНХАУ-ыг зорьсон аж. Түүний сууж явсан машин Хятадын нутагт осолдож тэр маш хүнд бэртэл гэмтэл авчээ. 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ӨМӨЗО-ны Бугат аймгийн Дархан Муу Мянган Холбоот Хошууны Соёлт, Үүрцайх нар амь нас нь үхлийн ирмэгт байгаа Батбаатарт туслахаар шийдэн түүнийг өөрсдийн машинаараа олон зуун км замыг туулан эмнэлэгт хүргэжээ. Хүзүү, нуруу нь гэмтсэн Батбаатарыг Үүрцайх, Соёлт нар байнга эргэж тойрон асарч сувилахын сацуу Дархан Муу Мянган Холбоот Хошууныхаа Монголчуудын дунд Батбаатарын амь насыг аврах хандивын арга хэмжээг зохион байгуулсан байна. Үүрцайх, Соёлт нараас гадна олон олон Өвөрмонголчууд Батбаатарын амь насыг аврахад санаа тавихын зэрэгцээ байнга эргэж тойрч байжээ. Харь нутагт хүний гарт орон адар ширтэн хэвтэх Батбаатарт хоолыг нь аманд нь халбагдаж өгөх, угааж арчих, биеэнд нь иллэг хийх зэргээр асарч тойлж байгаа Өвөрмонголчуудын тухай сонсоод үнэхээр их баярласан шүү. Миний оруулж байгаа энэ зурагнууд Батбаатар осолд ороод эмнэлэгт очсон үеэс эхлээд илааршин Монгол буцах хүртлэх үеийн зурагнууд гэсэн. Өвөрмонгол ахан дүүсийн тус буянаар үхлийн аюулаас аврагдан эрүүл болсон Батбаатар одоо Өвөрхангай аймагтаа ажиллаж аж төрж байгаа юм байна. Монголчууд бидэнд хариу нэхээгүй тус буяныг байнга хүргэж байдаг элэг нэгтнүүддээ маш их баярлалаа. Монгол залуу Батбаатарын амь насыг аварсан Соёлт, Үүрцайх хоёртоо ч бас маш их баярлаж байна…

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

ХГБХХЕГ: Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй санал солилцох уулзалт зохион байгуулав

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир Хүүхдийн төлөө …