Дуучин Б.Арго “нам дагав”

b2bfb5bdb8702361bigДэлхийн 25 орны хэлээр ус цас шиг ярьж, хоёр гуравхан сарын дотор 5, 6 ном бичиж, зурхайн засал хийж, бурхан багш бүтээчихдэг нэг хүнд заяагдсан гэхэд дэндүү олон эрдэмтэй хүн бол Б.Арго. Оройн дээд ардын багшийг цаасан ном болгосон энэ шидтэй эрхэм үргэлж олон түмний анхаарлын төв байдаг. Гэхдээ түүнийг үнэхээр энэ олон хэлээ мэддэг гэдэгт итгэх хүн ховор.
Тиймээс ч “мөрөөдлийн баг”-ийн нэг гишүүн болгосон биз. Сахарын диабит буюу чихрийн шижин өвчин хүндэрсний улмаас баруун хөлөө тайруулсан энэ хүн гандан буурахгүй гэдгээ харуулж, саяхан “Pen” буюу “Үзэг” нэртэй дуугаа гаргаж, хөгжилтэйгөөр дуучдын эгнээнд багтаж чадсан.
Тэгвэл “онигооны эзэн”, олон авьяастай тэрбээр МАХН-д элсч, нам дагаж ам тосдохоор шийджээ. ТэрбээрМАХН-д элсэж буй, намын даргатайгаа гар барьж байгаа зургаа нүүр номдоо тавьжээ. Түүний энэ үйлдлийг харсан зарим нь МАХН ингээд албан ёсоор мөрөөдлийн нам боллоо гэж шоглосон бол өөр нэг нь түүнд амжилт хүсэхийн зэрэгцээ МАХН-ынханд олон орны хэл зааж өгөхийг ч мөн хүсчээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …