Булган аймгийн Баяннуур сумын орчмын 750 га газрыг Тайванийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Гялалзах Эрдэнэс” ХХК-д 30 жилийн хугацаатай өгсөн байна. Уул уурхайн ашиглалтын зөвшөөрөлтэй уг компани тухайн бүс нутагт яг юу олборлож байгаа нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байдаг. Тодруулбал, анх хайгуулын лицензтэй байхдаа байгалийн үнэт чулуу хайж байсан бол дараахан нь шаазан ваарны бэлдэц, харин одоо өнгөлгөөний хавтан олборлож байгаа хэмээн нутгийн иргэдийг төөрөгдүүлдэг. Хэдийгээр түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа гэдэг ч үнэн хэрэгтээ мөнгө олборлож байгаа гэдгийг хэлэх хүн ч байдаг
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл