Монгол эмэгтэй Туркменистанд ЮНИСЕФ-ийг төлөөлж байна

НҮБ-ын Хүүхдийн сангийн /ЮНИСЕФ/ Туркменистан Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын тэргүүн  Д.Оюунсайхан саяхан

 022229130151218-1-275x300

тус улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердимухамедовт бараалхаж, хүүхдийн эрх ашгийг хамгаалах талаар тус улсын Засгийн газраас авч буй арга хэмжээ болон хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцов.

Туркменистан Улс сургууль, цэцэрлэгийн тоог олшруулж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, биеийн тамир, спортоор хичээллэх нөхцлийг сайжруулах талаар  их зүйл хийж байгааг хатагтай Д.Оюунсайхан тэмдэглээд ирэх жилүүдэд НҮБ-ын Хүүхдийн сангаас тус улсад хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар танилцуулав.

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердимухамедов тус улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж, цаашид тус байгууллагатай хамтран ажиллах гол чиглэлүүдийг тодорхойлж хэлэв.

Хатагтай Дэндэвноровын Оюунсайхан 2001-2003 онд Косово дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчийн газарт ажилтан,  2003-2005 онд ОХУ-ын Хойд Кавказ дахь тус сангийн төлөөлөгч, 2005-2012 онд Бүгд Найрамдах Узбекистан Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчийн газрын дэд тэргүүнээр тус тус ажиллаж байсан бөгөөд 2012 оноос тус сангийн Туркменистан Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын тэргүүнээр дэвшин ажиллаж байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …