Засгийн газрын 2013 оны 46 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахаар “Гудамж төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байна.
Энэ онд “Гудамж” төслийн хүрээнд хотын төвийн 33 уулзварыг шинэчлэх, өргөтгөхөөс одоогийн байдлаар дөрвөн уулзварыг шинэчлэн зассан. Түүнчлэн Туул гол, Сэлбэ голын дагуу нийтдээ 122 км замыг 2013-2016 оны хооронд Авто замын хэвтээ тэнхлэгийн дагуу Баянзүрхийн товчооноос Азийн авто замын АН-3 тэнхлэг хүртэл Туулын хурдны зам, авто замын босоо тэнхлэгийн дагуу Хандгайтаас Яармаг хүртэл Сэлбэ голын хурдны замыг барихаар төлөвлөсөн байна.
Хурдны замын нээлтийн ажиллагаа тодорхой бус шалтгаанаар хоёр удаа хойшлогдсон. Тэгвэл ирэх наймдугаар сард хурдны зам барих ажил дахин хойшлохгүйгээр шууд эхлэх гэнэ.
Нийслэл хотын маань авто замын даац хэтэрсэн мөн буруу зохион байгуулалттай уулзвар, цөөхөн гудамжтай. Зам талбай хомсоос гадна байгаа хэдэн гудамж нь ногоон байгууламжгүй, гээд олон учир дутагдалтай. Харин үүнийг шийдвэрлэхээр эхлүүлсэн томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг нь “Гудамж” төсөл юм.
О.Наранцацралт