10 хувийн урьдчилгаатай зээлийг Голомт банкнаас эхэлж олгоно

72941425677bd6b87a1021Төрөөс санхүүгийн чадавхи сул айл өрхүүдээ орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлийн 30 хувийн 20 хувийг нь Засгийн газраас батлан дааж, иргэд 10 хувиа төлж байранд орох боломжийг бүрдүүлээд байгаа. 10 хувийн зээлийн журам Барилга хот байгуулалтын өмнөх сайдын үед батлагдчихаад байсан ч яамд болон хэрэгжүүлэгч банк хоорондын гэрээ хэлцэл дуусаагүй, удтал хүлээлт үүсгэсэн.

Тэгвэл олон мянган залуу айл өрхийн мөрөөдөл болсон 10 хувийн зээл ажил хэрэг болоход нэг алхам  урагшиллаа. Барилга хот байгуулалтын яам, Голомт банктай хамтран 10 хувийн урьдчилгаа бүхий зээлийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслол өнөөдөр Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийн ажлаа авсан эхний 100 хоногийн тайланг танилцуулах үеэр боллоо.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар:Түлш дутуу савласан байвал хариуцлага тооцно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хангамжийн асуудлаар …