Ирэх сараар “УБ-Эрээн” чиглэлд нислэг үйлддэг болно

Snapshot_2013-07-25_115029 “МИАТ” ХК  ирэх наймдугаар сарын 7-ноос эхлэн БНХАУ-ын  Эрээн хотын чиглэлд нислэг үйлдэхээр болжээ.

Эрээн хот руу долоо хоногт гурван удаа буюу даваа, лхагва, бямба гаригуудад нислэг үйлдэх бөгөөд нислэгийн тасалбарын хувьд Улаанбаатар-Эрээн чиглэлд нэг талдаа 205 мянга бол 2 талдаа 365.400 төгрөг байх юм. Харин Эрээн-Улаанбаатар чиглэлд нэг талдаа 904 юань бол 2 талдаа 1622 юань байх аж.

Сонирхуулахад, өнгөрсөн жил ЗТБХБЯ, Иргэний нисэхийн ерөнхий газрын албаны хүмүүс БНХАУ-ын Эрээн хотын нисэх буудалтай газар дээр нь очиж танилцаж байсан. Эрээн хотын нисэх буудал нь байгуулагдаад удаагүй Бээжин, Хөх хот, Ордос аймгууд руу шууд нислэг үйлддэг, цагт 400 хүнд үйлчлэх хүчин чадал бүхий орон нутгийн нисэх буудал юм байна. Мөн 2800 метрийн урттай 45 метрийн өргөнтэй цемент бетон хучилт бүхий хөөрч буух зурвас, явгалах зам, перронтой, зорчигч үйлчилгээний хоёр хоолойтой аж. Уг буудлаар жилд давхардсан тоогоор 2.2 сая орчим Монголчууд зорчдог гэсэн судалгаа гарчээ.

З.Байгалмаа

ugluu-logo5

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …