Монгол Улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмийн лабораторитой боллоо

773749_931157330308612_856599210396472475_oМэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа, лаборатори /ХАБҮЛЛ/ 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр АНУ-ын Үндэсний итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн гэрчилгээгээ гардаж авлаа. Ингэснээр ХАБҮЛЛ-ийн Эмийн хяналтын лаборатори тоног төхөөрөмж, үйл ажиллагаа, мэдээллийн технологи, боловсон хүчин олон улсын түвшинд хүрч байна.
“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” хэрэгжсэнээр хамгийн орчин үеийн аргуудыг ашиглан эмийн чанарын болон тооны шинжилгээ, түүнд агуулагдах хольц бодисыг тодорхойлох, эмийн бодис гарган авах, эмнэлгийн хэрэгсэл, ороох, боох материал ариутгахад хэрэглэдэг, хүний бие махбодид хортой, хавдар үүсгэх эрсдэлтэй зарим органик уусгагч, ариутгалын бодисын үлдэгдлийг тодорхойлох, хуурамч, дуураймал ба үл мэдэгдэх эм, түүний бүтэц найрлагыг илрүүлэх, шингэн эмийн зуурамтгай чанарыг тодорхойлох, эмийн бодис дахь талст ус, чийглэгийг тодорхойлох шинжилгээ хийх болож бүрдлээ.
Лабораторийн хийсэн шинжилгээний дүнг олон улсад шууд хүлээн зөвшөөрөх давуу талыг дотоодын эм хэрэглэгчид хүртэхээс гадна эм үйлдвэрлэгч үндэсний компаниуд бүтээгдэхүүнээ экспортонд гаргахдаа ашиглах юм.
ХАБҮЛЛ-ийн Эмийн хяналтын лаборатори нь импортын болон дотоодын эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, ороох боох материал, уламжлалт эм, уламжлалт эмийн түүхий эдэд стандартын бүрэн үзүүлэлтээр шинжилгээ хийж, чанарын баталгаа гаргах үндсэн чиг үүрэгтэй.
Мөн хяналт шалгалтын явцад Мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагч нарын авсан дээж, цагдаа, хил, гаалийн байгууллагаас ирүүлсэн хууль бус, сэжигтэй, хуурамч эмийн дээж, Монгол Улсын хүний эмийн бүртгэлийн дээж, эх орны эмийн үйлдвэрүүдийн шинээр зохион бүтээж үйлдвэрлэх эмийн дээжинд шинжилгээ хийдэг юм.
Итгэмжлэлийн гэрчилгээ гардуулах ёслолд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн санхүүжүүлэгч, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шоллхаммер, ХАБҮЛЛ-ийн захирал А.Амар нар оролцлоо.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …