Нийслэлийн засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах захирамжийн хүрээнд иргэд, олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг хийгээд байна.
2015 оны 12 дугаар сарын 31-нд болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаанд өндөрлөх буюу 00:30 цагаас их багтаамжийн автобусны 18 чиглэлд 18 автобус Чингисийн талбайн баруун, зүүн болон урд зогсоол буюу зурагт тэмдэглэсэн “А”, “B”, “С” зогсоолоос суурьшлын цэгүүд рүү үйлчлэхээр зохион байгуулаад байна. Үүнд:
д/д | Зогсох байршил | Явах чиглэл | Ажиллах автобусны тоо | ||
1 | А зогсоол | Зүүн чиглэлд | Чингисийн талбай-Шархад | 1 | |
2 | Чингисийн талбай-Улиастай | 1 | |||
3 | Чингисийн талбай-Сэлбэ | 1 | |||
4 | Чигисийн талбай-Офицеруудын ордон | 1 | |||
5 | Чингисийн талбай-Жанжин клуб | 1 | |||
Дүн | 5 | ||||
6 | В зогсоол | Баруун чиглэлд | Чингисийн талбай-Баянхошуу | 1 | |
7 | Чингисийн талбай-Улаан чулуут | 1 | |||
8 | Чингисийн талбай-Орбит | 1 | |||
9 | Чингисийн талбай-Толгойт | 1 | |||
10 | Чингисийн талбай-Зүүн салаа | 1 | |||
11 | Чингисийн талбай-5 шар | 1 | |||
12 | Урд чиглэлд | Чингисийн талбай-Зайсан | 1 | ||
13 | Чингисийн талбай-Нисэх | 1 | |||
14 | Чингисийн талбай-Яармаг | 1 | |||
Дүн | 9 | ||||
15 | С зогсоол | Хойд чиглэлд | Чингисийн талбай-Баруун салаа | 1 | |
16 | Чингисийн талбай-Хайлааст | 1 | |||
17 | Чингисийн талбай-Чингэлтэй | 1 | |||
18 | Чингисийн талбай-3,4 дүгээр хороолол | 1 | |||
Дүн | 4 | ||||
Нийт | 18 |