ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаа Буриадын сайдтай уулзав

buriad Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа ОХУ-ын Буриад Улсын Монгол Улсад суугаа байнгын төлөөлөгчийн газрын дарга, Буриад Улсын Засгийн газрын сайд, Оросын нийгмийн ухааны академийн академич Будажапов Сергей Пурбуевичийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үед Монгол Улс, Буриад Улсын Эрүүл мэндийн байгууллагийн тогтолцоо, эмчилгээ үйлчилгээний талаар ижил төстэй болоод ялгаатай зүйлсийн талаар мэдээлэл солилцож хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Монгол Улс, Буриад Улс хоёрын хувьд уламжлалт анагаах ухаанаар хамтарч ажиллавал илүү боломжтойг хэлсэн юм.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …