16 аймгийн 50 сум “цагаан зудтай” байна

DZUD-2015jijigМонгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2015 оны 08 дугаар тушаалаар томилогдсон шуурхай бүлэг баруун, төв, зүүн, говийн бүсийн 21 аймгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, эрсдэлийн үнэлгээ хийн, зарим тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн 12 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд орон нутагт ажиллалаа.

Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Төв, 21 аймгийн 95 суманд  ажилласан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын онцгой комиссын Ажлын алба, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэнд, спортын яам, Зам тээврийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Гамшиг судлалын хүрээлэнгийн холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцсон.

Аймаг, орон нутагт ажиллах үеэрээ аймгуудын Онцгой комиссын хурлыг хуралдуулж, өвөлжилт хүндэрсэн зарим сумдын нөхцөл байдалтай газар  дээр нь танилцаж, малчин айл өрхөөр орж, улсын нөөцийн цэг, салбарын үйл ажиллагаа, дулааны шугам сүлжээ, эрчим хүч, цахилгаан станцуудын бэлтгэл бэлэн байдал, отор нүүдэл хийж байгаа малчдад төрийн болон эрүүл мэндийн үйлчилгээ хэрхэн хүрч байгаад үнэлэлт, дүгнэлт өгч, хаагдсан зам, давааг нээх, цэвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлыг шалгаж, зарим тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох үүрэг чиглэлийг өгч ажиллалаа.

Улсын онцгой комиссын шуурхай бүлэг өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаад Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу гамшгийн эрсдлийн үнэлгээг гаргахад 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс 16 аймгийн 50 сум цагаан зудтай, 20 аймгийн 120 сум цагаан зудархуу байна. Төв аймагт нэмж цас орвол цагаан зудархуу байгаа 11 сум зудын байдалд шилжих эрсдэлтэй байна.

Харин Дархан-Уул, Говьсүмбэр, Өвөрхангай, Орхон аймагт өвөлжилт хэвийн байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …