Орцонд хаягдсан охиныг ээжтэй нь уулзууллаа

cc227e3ddd5542e873e9a29ff4d3d90a2015 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар байрны орцонд хүүхэд орхисон байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байдаг. Мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж эрхэлсэн тодорхой ажилгүй 22 настай Д гэгч нь өөрийн 1 ой 7 сартай охиныг орхиж явсан болохыг илрүүлэн шалгаж байгаа. Охины биеийн байдал муу байгаа учир ээжтэй нь уулзуулах ажлыг цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан байна.

Охины хувьд витамины дутагдалтай, уушгины битүү хатгаатай гэж оношлогдон Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа. Одоогоор охины биеийн байдал маш муу байгаа аж.

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …