Орон сууц худалдан авсан бол үүнийг уншаарай

800-80fe6403d5ab4e2cf92cdd439f3fdd037578c366

Нэгдүгээр сарын нэгнээс татварын хөнгөлөлт, чөлөөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг Татварын ерөнхий газарт хүлээн авч эхэлсэн. Хэрэв та орон сууц шинээр худалдан авсан бол дараах бичиг баримтыг бүрдүүлэн, хоёрдугаар сарын 15-наас өмнө харьяа татварын хэлтэстээ хандаарай. Үүнд:

-Хорооны засаг даргын тодорхойлолт

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Татвар төлөгчийн иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр

-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

-Ажлын газар болон цалингийн тодорхойлолт

-Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, байрны ордерийн хуулбар

-Таны байрны худалдах, худалдан авах гэрээ

-Байранд төлсөн мөнгөний баримт

-ҮХХ борлуулсны 2 хувийн татвар төлсөн баримт

-Танд зээл олгосон байгууллагын тодорхойлолт

-Таны хадгаламжны дэвтэр, виза картны хуулбар хэрэг болох юм байна.

Эдгээр бичиг баримт нь орон сууцны хөнгөлөлтийг анх удаа эдлэх гэж байгаа иргэдэд хамаарагдах бөгөөд хөнгөлөлтийн хувь хэмжээг жил дамнуулан авч байгаа бол жил бүр баримтаа бүрдүүлэх шаардлагатай бөгөөд анхны удаагийн  бичиг баримтаас харьцангуй цөөн материал бүрдүүлнэ. Үүнд:

-Чөлөөлөлт эдлэх иргэний гараар бичсэн хүсэлт

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/дэвтэрийн нүүр, сүүлийн жилийн бичилт, тушаалтай хэсэг

-Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

-Татвар төлөгчийн орлого бүртгэлийн дэвтэр

-Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт

-Орлого нотлох бусад баримт  зэргийг бүрдүүлнэ.

Хөнгөлүүлэх мөнгөн дүнгийн тухайд гэвэл та 30 саяас дээш үнэтэй үл хөдлөх хөрөнгө буюу байр худалдан авсан бол 30 сая төгрөгийн 10 хувь болох гурван сая төгрөгийг буцаан авна. Ингэхдээ иргэн бүр  шинээр байр авсан л бол гурван сая төгрөг эргүүлээд авна гэж ойлгож болохгүй. Энэ нь татварын хөнгөлөлт буюу эргэн төлөлт учраас тухайн жилд та хэдий хэмжээний татвар төлсөнөөс хамаараад гурав хүртэлх сая төгрөгийг буцаан авч болох юм.

эх сурвалж: Татварын ерөнхий газар

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …