Г.Уянгын бэлэг Чингэлтэйчүүдэд таалагдсангүй

12540098_1117198134959444_341951753_nСонгууль дөхсөнтэй холбоотойгоор улс төрчид элдэв эд бараа, сав суулга тараах компанит ажил ар араасаа цуварсаар байна. Баянхонгорын Д.Ганбат гишүүн 40-ийн бетон, Г.Баярсайхан гишүүн Чингэлтэйчүүддээ нүүрс тарааж, Б.Наранхүү гишүүн будаа, бэлэг сэлт, Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн хүү П.Хангай өөрийн зураг хөрөгтэй аяга тарааж олон нийтийг “баярлуулаад” амжлаа.

Харин саяхан Г.Уянга гишүүн хүүхэд залууст Exclusive компанийн малгай тараасан нь тойргийнх нь сонгогчдод таалагдаагүй гэнэ. Монголчууд дээшээ харсан сав бэлгэлэхийг сайны ерөөл гэж үздэг бол малгай зэргийг эд юмс тогтохгүй гарлага хэмээн цээрлэдэг. Энэ үүднээсээ Г.Уянга гишүүн малгай тараасанд  Чингэлтэйн иргэд таалаагүй байна. Эрхэм гишүүн үүний оронд аяга тараасан бол ард түмэн ам сайтай байх байж дээ.

Г.Гэрлээ

Санал болгох мэдээ

ЗГ: Төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт болон өнөөдрийн нөхцөл байдлыг авч хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.01.02/ 11.00 цагаас болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: …