Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл,чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн гурван цэгт байгуулах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг эхний ээлжинд Дүнжингарав худалдааны төвд байгуулсан бөгөөд 3 сарын хугацаанд бэлтгэл хангасны дагуу 2016 оны ажлын эхний өдөр буюу 01 дүгээр сарын 04-ний өдрөөс туршилтаар ажиллаж эхэлсэн.
Иргэд дараахь байгууллагаас үзүүлдэг үйлчилгээг “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөс авч, хуулийн хугацаанд шийдвэрлүүлэх боломжтой.
/Иргэний асуудлыг шууд шийдвэрлэнэ, тухайн өдөртөө шийдвэрлэнэ, заасан хугацаанд шийдвэрлэнэ/
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
- Захирагчийн ажлын алба
- Улаанбаатар Дулаан сүлжээ ТӨХК
- Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК
- Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨХК
- Ус сувгийн удирдах газар
- Нийслэлийн Архивын газар
- Нийслэлийн Аялал жуулчлалын газар
- Нийслэлийн Агаарын чанарын алба
- Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар
- Нийслэлийн Боловсролын газар
- Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар
- Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
- Нийслэлийн Өмчийн харилцааны газар
- Нийслэлийн Улсын бүртгэлийн газар
- Нийслэлийн Нийгмийн даатгалын газар
- Нийслэлийн Хөдөлмөрийн газар
- Нийслэлийн Нийгмийн халамжийн үйлчилгээний газар
- Нийслэлийн Авто замын газар
- Нийслэлийн Татварын газар
- Нийслэлийн Эрүүл мэндийн газар
- Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
- Нийслэлийн Соёл урлагийн газар
- Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
- Нийслэлийн Онцгой байдлын газар
Цагийн хуваарь ажлын өдрүүдэд 08:00-20:00, бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.
“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн албан ёсны нээлтийн ажиллагаа 2016 оны 01 сарын 14-ний өдөр болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.