Алтанбулаг боомт дээр зохиомол дараалал бий болж иргэд бухимдаж байна

12400850_925703060810554_4581330166764033413_nАлтанбулаг боомт жижиг тэрэг, болон автобус ачааны машины урсгалаар машинаа оруулж байгаа. Жижиг тэргийн дийлэнх нь Алтанбулаг болон Сэлэнгэ аймгийн иргэдийн тээврийн хэрэгсэл байдаг. Тэрэн дотор тээврийн хэрэгслийг нааш цааш болгож дундаас нь мөнгө авдаг хэсэг бүлэг иргэд байдаг байна. Машин урдуураа оруулсныхаа шанд 1000 рубль авдаг байсан бол өнөөдрийн байдлаар 2000 рубль цаашлаад 5000 рубль болтлоо өсдөгийг зорчигчид хэлж байлаа. Гэр орныхоо хэрэгцээний хүнсийг авах, аялал зугаалгаар гэр бүлээрээ явахын тулд татвар хураамжны төлбөрөөс гадна хууль бус иймэрхүү үйлчилгээнд илүү зардал гаргаж байгаа үйл явдлыг зогсоох шийдвэр гаргалаа. Ингэхдээ нэн түрүүнд Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар бусад аймгуудын машиныг салгаж зогсоох, дундуур нь хаалт хийх, одоо зогсч байгаа газрыг урагшлуулж 2-р хаалгаар эхэлж нэвтрүүлж байх зэрэг шийдвэрүүдийг гаргасан юмаа.

эх сурвалж: tv5.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …