Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат ноён профессор Рюдигер Вольфрумыг хүлээн авч уулзлаа

IMG_4673-300x181Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат 2016 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Макс Планк сангийн Олон Улсын Энхийг сахих, эрх зүйт төрийн бодлогын асуудал хариуцсан гүйцэтгэх захирал ноён профессор Рюдигер Вольфрум хүлээн авч уулзлаа.

Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат “…Макс Планкийн институт бол дэлхийн эрх зүйн хөгжил, түүний дотор Монгол Улсын шүүхийн шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулдагт ямагт хүндэтгэж явдаг. Мөн сүүлийн 20 жилд Монгол Улсад эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийсэнд зүйлд талархаж байна…” гэлээ.

Макс Планк сангийн Олон Улсын Энхийг сахих, эрх зүйт төрийн бодлогын асуудал хариуцсан гүйцэтгэх захирал ноён профессор Рюдигер Вольфрум хэлсэн үгэндээ “…Би Монгол Улсад 9 дэх удаагаа ирж байна. Монгол улсын эрх зүйн шинэчлэлд Макс Планк институт нь хувь нэмэр оруулж үр бүтээлтэй ажиллаж байгаад баяртай байна. Монгол улсын шүүхийн шинэтгэл хэрхэн хэрэгжиж байгаа талаар би байнга анхаарал тавьдаг. Саяхан УИХ-аар Захиргааны Ерөнхий хууль батласан. Энэ хууль бол авилгаас урьдчилан сэргийлэх төрийн байгууллагын үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулах чухал арга хэрэгсэл болно гэж үзэж байна. Герман улсад эхлээд Захиргааны шүүхийн тухай хууль батласан, түүнээс 30 жилийн  дараа Захиргааны Ерөнхий хуулийг батлаж байсан. Монгол улсын хувьд энэ хуулийг харьцангуй түргэн хийсэн гэж миний зүгээс харж байна…” гэв.

Профессор Рюдигер Вольфрум Монгол Улсад авилгаас урьдчилан сэргийлэх, авилгын гэмт хэргийг мөрдөн шалгах, шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүнг тодорхойлох судалгааны төслийг авилгын гэмт хэргийн эсрэг үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилготой ирсэн ажээ. Мөн УЕПГ-аас  Авилгатай тэмцэх газар, гадаадын улс орны прокурорын байгууллага, эрх бүхий байгууллагуудтай эрх зүйн туслалцаа үзүүлэх асуудлаар хэрхэн хамтарч ажилладаг зэрэг асуудлыг судлах юм. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг түгээмэл гарч байгаа тул эрх зүйн туслалцааны хамтын ажиллагааны талаарх УЕПГ-ын үйл ажиллагаа Авилгын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой гэж тэрээр үзэж байна.

Уулзалтын төгсгөлд Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат энэхүү төсөлд оролцохыг урьж байгааг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлээд бид энэхүү судалгаанд бүхий л талын дэмжлэг туслалцааг үзүүлж хамтран ажиллахад таатай байх болно гэдгийг илэрхийллээ.

Уулзалтанд Улсын Ерөнхий прокурорын туслах, Гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг байлцлаа.

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …