Үнэртэй усанд бутан гэдэг хий багахан хэмжээгээр агуулагдаж байдаг байна.Үүгээр удаан амьсгалвал амь насанд аюултай гэнэ . Английн Фолкстон хотод үнэртэй усыг хэтэрхий их цацсан нэгэн хөвгүүн таалал төгсчээ. Тэрбээр бутан гэдэг хийг дэндүү ихээр амьсгалсан тул өөд болсон гэнэ. Асрах газар амьдардаг 16 настай Томас Таунсенд өрөөнийхөө үүдэн дээр ухаангүй хэвтэж байжээ. Асрах газрын ажилтнууд түргэн тусламж дуудсан ч эмч нар хүүг ухаан оруулж чадаагүй байна.
Цагдаа нар түүний үхлийн шалтгааныг шалгаж эхлээд дэндүү их бутанаар амьсгалсны улмаас хүү таалал төгссөн гэдгийг тогтоожээ. Хүүг үрчилж авсан эх нь талийгаач усанд орох дургүй байсан гэдгийг өгүүлэв. Тэрний оронд Томас өөр рүүгээ дэндүү их үнэртэй ус цацаж, сахлын ус түрхдэг байсан гэнэ.
Иймээс танд үнэртэнг хэтрүүлэхгүй байхыг анхааруулъя.