Баянхонгорын оюутан залуучуудын нэгдсэн холбоо шинэ Ерөнхийлөгчтэй боллоо

569d97689a5be8.17460312Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг Хонгор нутгийн залуучууд энэ оны нэгдүгээр сарын 17-нд Blue sky зочид буудлын хурлын танхимд нэгдсэн чуулганаа хийлээ. Хэдийгээр амралтын өдөр байсан ч  залуус 100%-ийн  ирцтэйгээр оролцож, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, нутгийн хөгжилд өөрийн дуу хоолой болон ажиллах тэргүүнээ  сонголоо.  Түүх өгүүлэхэд одоогоос 13 жилийн өмнө Баянхонгор аймгийн Оюутан Залуучуудын Холбоо байгуулагдаж байсан бөгөөд тухайн үед МУ-ын Төрийн шагналт Д.Сосорбарам, Б.Энхтүвшин, Г.Занданшатар, Н.Батсүмбэрэл,С.Баатарсүрэн Т.Гантогтох нарын эрхмүүд тус байгууллагын анхны шанг татаж байсан гэдэг.  Чуулганы өдрийг хүртэл холбооны тэргүүнээр нь ШУТИС-ийн захирал асан,  Техник технологийн дээд сургуулийн захирал Д.Ганхуяг, дэд тэргүүнээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч асан Н.Батсүмбэрэл нар  ажиллаж байлаа. Харин ээлжит чуулганаар  Баянхонгор аймгийн Оюутан Залуучуудын Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгчөөр тус нутгийн уугуул, “Чингис ньюс” ХХК-ийн захирал Борын Ганзоригийг санал нэгтэй дэвшүүлэн сонгосон бол  Бодлогын Зөвлөлийн даргаар “Гурванбулаг сод” ХХК-ийн Ерөнхий захирал улсын Начин Б.Сэр-Од ажиллахаар болжээ. Шинэхэн Ерөнхийлөгч энэ үеэр тамга тэмдгээ хүлээн авч, нэгэн зүгт хамтран ажиллах Хонгор нутгийн залуустаа амжилтыг хүслээ.  Түүнчлэн дэд Ерөнхийлөгчөөр Ерөнхийлөгчийн тамгын газрын ахлах мэргэжилтэн н.Нарангэрэл, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зөвлөх Б.Өлзийбат, Нийслэлийн ОСК-ийн мэргэжилтэн Б.Хүрэлмөнх, “Этэгүн” их сургуулийн оюутны холбооны тэрүүн н.Дамдинсүрэн нар ажиллах юм.  Мөн УЗ-ийн 21 гишүүнийг сум бүрийн төлөөллөөр шинэчлэн сонгож, бүх үеийн залуучуудын төлөөлөлтэй бодлогын зөвлөлтэй болжээ. Ийнхүү “Хөгжлөөр тэргүүлэх хонгор нутаг, хүчээ нэгтгэсэн оюутан залуус” ирэх жилүүдийн ажлын төвлөгөөгөө гаргаж, урам зоригтойгоор шинэ ажилдаа орлоо.

12473914_1026468914082859_3180649206260039373_o 11140316_1026413124088438_7751533072691752147_n 12400976_1026413634088387_5498461019187327366_n 12400977_1026413740755043_7837701404996147981_n 12439074_1026563274073423_5362262358311680686_n 12471376_1026412970755120_6897047174476833047_o 12496076_1026412887421795_5794846265174295274_o 12509765_1026413580755059_2482625630909142246_n 12513624_1026413680755049_1698968397451030080_o 12507601_926817340720094_2197586675413556040_n

эх сурвалж: chingis.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …