Ц.Ганхуяг: “Мондулаан трейд” орон нутгийн удирдлагуудтай хуйвалдсан

9e3c7f4aea00dc9a68d72c7b971b7cc7Анх байгаль орчинд хор нөлөө багатай дулааны зуух үйлдвэрлэж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн “Мондулаан трейд” ХХК нь алт олборлох ажил эрхэлж эхэлснээр элдэв хууль дүрмээс гажууд асуудалд холбогдох нь ихсэв үү? гэлтээ болжээ. Тус компани нь 2010 оноос төслийн дагуу Төв аймгийн Заамар сумын Бага Хайлаастын уурхайд олборлолт хийж эхэлсэн байдаг. Энэ л үеэс сөрөг асуудал гаргах болсон. Тухайлбал, 2013 онд “Ажлаа сайн хийвэл өндөр үнэ­тэй машинаар шагнана” гэх захирлуудынхаа үгэнд дулдуйдаж “Мондулаан трейд” ХХК-ийн  хамгаалагч нар энгийн иргэдийг эмэгтэй, эрэгтэй гэж ялгалгүй бүлэглэн зодож эд хөрөнгөд нь халдсан хэрэг гарч байсан.

Тэгвэл тус компанитай холбоотой дахин нэг хууль бус асуудал сөхөгдөж эхэллээ. Тодруулбал, Төв аймгийн Заамар сумын Улаан шивэртийн аманд алт олборлох тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан “Авдарбаян” компани эрх нь ноцтойгоор зөрчигдөж буй талаар мэдээлэл хийсэн. Тэдний өгсөнмэдээллээр бол “Авдарбаян” компани 24 га талбайд алт олборлох албан ёсны эрхтэй бөгөөд урт нэртэй хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэ хэмжээ 60 га болохоор байж. Тиймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу компанийн зүгээс талбайгаа өргөсгөх ажлаа хөөцөлдөж байх хооронд Төв аймгийн Заамар сумаас уг талбайг өнгөрсөн оны долдугаар сард орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна.

Хамгийн хачирхалтай нь орон нутгаас нь тусгай хэрэгцээнд авсан гэх газрыг нь хамруулан н.Лхамсүрэн захиралтай “Мондулаан трейд” ХХК-ийн компани олборлолт хийж эхэлсэн байна. Уг асуудлаар “Авдарбаян” компани аймгийн засаг дарга, МХЕГ, аймгийн цагдаагийн байгууллага, орон нутгийн захиргаанд гомдлоо гаргасан ч “Мондулаан трейд” ХХК хууль зөрчсөн үйлдлээ зогсоохгүй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …