Иргэдийн инээмсэглэл “дорой” байхад өвчлөл салахгүй

images (12)

Өдөр тутмынхаа амьдралд хэтэрхий их улс төржөөд түүнийгээ дагаад маш их бухимдаж байгаа хүмүүс бол ихэвчлэн нийслэлийн иргэд. Агаарын бохирдол, Хөрсний бохирдолд, Уул уурхайн ашиггүй гэрээнүүд, Их хотын Стресс, Эмнэлгийн үйлчилгээ, Нийтийн тээврийн доголдол, Боловсролын гажуудал, Эдийн засгийн доройтол, Ажилгүйдэл гээд хүн бүрийг цочроож байгаа түмэн асуудал бий. Харин энэ  их сөрөг мэдээллийн дунд та тайван, бухимдалгүй, эрүүл байх хэрэгтэй гэсэн хэдэн мянган зөвлөгөө хөврөөд ч хэрэггүй гэлтэй. Иргэдийн ийнхүү бухимдалтай байгаа нь хэтэрхий их мэдээллийн урсгал дотор “хөвөрч” байгаагынх. Заримдаа үнэн зөв нь мэдэгдэхгүй уур бухимдал төрүүлсэн мэдээллүүд ихээхэн гарах болж.

Хажууд байгаа хүнтэйгээ мэндэлж мэдэхгүй болтлоо цахим ертөнцөд донтсон манай иргэдийн бухимдал нь сүүлдээ сэтгэц мэдрэлийн ядаргаа, мэдрэлийн эмгэг, мэдрэл дагасан өвчлөл болон хувираад байна. Ийм сэтгэцийн өвчтэй болж байгаагын хамгийн эхний шинж тэмдэг тогтворгүй олон зүйлд үсчсэн, ой тогтоолт муу /мартамхай/, ойлгох чадваргүй, сэтгэн бодох чадвар муудсан, нойргүйдэлд өртөмтгий улмаар өвчлөлт өртөх магадлал ихтэй болж байна. Дэлхий дээр мянган мянган хүнд өвчин туссан хүнд өдөр бүр 10 минут сэтгэлээсээ инээх нь өвчний эдгэрэлтийг 67 хувь нэмэгдүүлдэг болохыг Энэтхэгийн эрдэмтэн Карло баталсан байдаг. Харин манай улсад инээх шалтаг огтхон ч алга. Гэхдээ та өөртөө ойр хавьдаа инээд бэлэглэж гэмээ нь нийгмийн эрүүл мэнд сэтгэл зүйд тустай болох нь.  Тиймээс хүчээр ч байсан инээмсэглэл бие биедээ бэлэглэе.

Б.Саран

Ugluu-logo

 

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …