Шинэчлэлийн Засгийн газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах “11 11төв”-д энэ сарын 09-нөөс 16-ны өдрийн хооронд нийт 1005 санал хүсэлт, талархал, гомдол ирсэн байна. Энэ долоо хоногт иргэд хөдөлмөр халамж үйлчилгээ, боловсрол болон нийслэл хоттой холбоотой асуудлаар түлхүү ханджээ.
Улаанбаатар хотын зарим хороонд хүүхдийн цэцэрлэг байхгүй байгаа нь иргэдийг бухимдуулж байна. Дунд сургууль болон цэцэрлэгийн бүртгэлийн асуудлаар ирсэн саналын дийлэнх хувийг харъяаллын дагуу хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт бүртгэж байгаа гэх боловч шинээр суурьшсан гэр бүлийн хувьд хүүхдээ бүртгүүлэхэд хүндрэлтэй байгаа тухай гомдол эзэлж байна.
Сургууль цэцэрлэгүүдийн ачааллыг тэнцүүлэх зорилгоор хамран сурах тойргийг нийслэлд шинэчлэн тогтоосон. Учир нь шинээр баригдсан орон сууц болон зарим хорооны хэсэг, гудамж хамран сурах тойроггүй байгаа. Хамран сурах тойрог нь зөвхөн шинээр элсч байгаа хүүхдүүдэд хамаатай. Одоо сургууль, цэцэрлэгт сурч байгаа хүүхдүүдэд хамаарахгүй гэсэн хариугНийслэлийн боловсролын газраас өгч байна.
Нийслэл хоттой холбооттой асуудлаарэнэ долоо хоногт иргэдээс 341 санал хүсэлт иржээ. Эдгээрээс ихэнх нь зам, барилга, ногоон байгууламжтай холбоотой асуудал байлаа. Зам засч байгаа компаниуд усжуулж, чийгшүүлэхгүй байгаагаас тоосжилт ихээр үүсч байгаа тухай гомдол цөөнгүй байна. Мөн цэцэрлэгжүүлэх, шинээр ногоон байгууламж барих ажил удаашралтай байгаа талаарх санал олноор ирлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.