Өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 421-р ангийн “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг болно.
Эл өдөрлөг нь одоогийн хууль зүйн салбарын нээлттэй бодлого, төрийн үйлчилгээний үйл ажиллагааг хүмүүжигчид тэдний ар гэрийнхэнд танилцуулах, хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажил, сургалтын үйл ажиллагаа тус ангид хэрхэн явагдаж буйг мэдээлэхэд чиглэгдсэн байна.
Сонирхуулахад, өдөрлөгийн үеэр хүмүүжигчид тус ангид хоригдох хугацаандаа үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын ажил хийж авсан цалингаа гэр бүлийнхэндээ өгөх ажээ. Мөн өдөрлөгт зориулан олны танил соёл, урлагийнхан уран бүтээлээ үзүүлж, хорих ангитай хамтран ажилладаг төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлах ажээ.
Л.Бадрах.ugluu.mn