Илүүдэл жинтэй, целлюзтой хүмүүс энэхүү аргыг хэрэглээд үзээрэй.
Ваннтай усаа бэлтгэхдээ 38 градусын халуун усанд 200 грамм хүнсний сода найруулаад далайн давс нэмж хийгээрэй. Мөн нимбэгний шүүс нэмж болно. Ингээд халуун усандаа 20-25 минут амарч хэвт. Сода нь зөвхөн халуун усанд л үйлчлэл сайтай байдаг тул усаа аль болох хөргөхгүй байх хэрэгтэй. . Халуун усанд ууссан сода нь, хөлсөөр дамжин таны биеийн илүүдэл шингэн болон хорт бодисыг гадагшлуулна.
Нэг удаагийн оролтод 2кг хүртэл жин хаях боломжтой гэж үздэг. Гэхдээ хүн бүрийн биеийн онцлог өөр. Байдаг. Биеийг гайхалтай цэвэрлэдэгээс гадна хаван хөөдөг. Содатай ваннд 10 удаа хэвтэх нь нэг курс эмчилгээ болно. Нэг курс буюу 10 удаагийн оролтын дараа 2 сар энэ аргыг завсарлах шаардлагатай.
Харин даралт ихэсдэг, зүрх судасны өвчтэй, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, биед ил шархтай үед мөн сарын тэмдэг ирсэн үед хэрэглэж болохгүй.
Харин хүнсний содыг ууж болохгүй!!! Содыг дотроосоо ууж хэрэглэх нь жингээ хасахад ямар ч нэмэр болохгүй, харин ходоодонд аюултай шархлаа үүсгэх аюултай.
эх сурвалж: www.dudelol.com