Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан авто замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа 01 сарын 27-нд эхэлсэн бөгөөд 02 дугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Сар шинийн үзэсгэлэн худалдаанд “АПУ” ХК, “Витафит групп” ХХК, “Мах маркет” ХХК, “Миш Маш” ХХК, “Мон сүү” ХХК, “Сувд кашмер” ХХК, “Говь” ХК, “Хангай кашмер ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэлийн томоохон компани, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцож байна. Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр иргэд арьс шир ноос ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой юм. Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран ажилладаг иргэдийн бүлгийн 18 иргэн эсгий, шир, сүлжмэл утас, торгоор урласан дээл, цамц, бээлий, малгай, бэлэг дурсгалын зүйлс зэрэг гар урлалын бүтээгдэхүүнүүдээ борлуулж байна.
Мөн нийслэлийн зургаан дүүрэгт мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мах,
цагаан идээний өргөтгөсөн худалдаа
зохион байгуулах байршил
№ | Дүүргийн нэр | Байршил |
1 | Баянзүрх | 1 дүгээр хороо, Скай их дэлгүүрийн гадна талбай |
6 дугаар хороо, Бөхийн өргөөний гадна талбай | ||
2 | Сүхбаатар | 2 дугаар хороо, АСА Цирк |
2 дугаар хороо, Цэрэндоржийн гудамж гадна талбай | ||
3 | Чингэлтэй | 5 дугаар хороо, Тусгаар тогтнолын талбай |
4 | Баянгол | 13 дугаар хороо, Leon tower худалдааны төв |
15 дугаар хороо, Макс худалдааны төвийн 2 давхар | ||
5 | Хан-Уул | 2 дугаар хороо, Мишээл экспо худалдааны төв |
15 дугаар хороо, Махатма Гандийн гудамж Home плазагийн дотор талбай | ||
6 | Сонгинохайрхан | 14 дүгээр хороо, Цамбагарав үйлчилгээний төв |
1 дүгээр хороо, Гүнгэрваа худалдааны төв |