Ах, дүү тавын ганц эхнэр

ah-duu-5-gants-ehnerЭнэтхэгийн хойд зүгийн Дехрадун хотын нэгэн уулын тосгонд амьдардаг Ражо Верма хэмээх 21 настай эмэгтэй таван нөхөртэй ажээ.

Түүний нөхрүүд болох 32 настай Бажжу Верма, 28 настай Санд Рам Верма, 26 настай Гопал Верма, 21 настай  Гудду Верма болон 19 настай Динеш Верма нар нь бүгд төрсөн ах дүүс бөгөөд тэрээр анх 2009 онд ах дүүсийн доороосоо хоёр дахь нь болох Гуддутай уламжлалт ёсоор гэрлэжээ. Гэсэн ч бүсгүй удалгүй түүний ах болон дүү нартай амрагийн харилцаа тогтоож гэр бүл болсон байна.

Хамгийн хачирхалтай нь ах дүүс дундаа нэг эхнэртэй байгаадаа огтхон ч санаа зовж, бие биенээсээ харамладаггүй бөгөөд энэ байдалдаа сэтгэл хангалуун байдаг аж. Энэ тухайгаа Ражо бүсгүй “Миний энэ шийдвэр хүмүүст хачирхалтай санагдаж байгаа байх. Гэхдээ би ах дүүсд бүгдэд нь адилхан хайртай” гэжээ. Харин түүний анхны нөхөр Гудду “Тэр бүгдтэй нь бэлгийн харьцаанд ордог. Гэвч би харддаггүй. Бид нэгэн том гэр бүл” хэмээн ярьжээ.

ah-duu-5-gants-ehner1

Сонирхуулахад, Ражо бүсгүй Жей Верма хэмээх 18 сартай хүүтэй юм байна.

Т.Анир.ugluu.mn

Санал болгох мэдээ

“Art week-2024” дүрслэх урлагийн долоо хоног арга хэмжээ зохион байгуулагдана

Дүрслэх урлагийн 7 хоног-“Art week” арга хэмжээ нь 2021 оноос Соёлын яамны санаачилгаар Соёлын бүтээлч …