Үсээ байнга сэндсдэж, индүүдэх, буруу самаар самнах, наранд хамгаалалтгүй явах, үсэндээ хангалттай тэжээл өгөхгүй байх гээд бидний анзаардаггүй маш олон зүйлээс болж бидний үс өнгөө алдаж, хугарч гэмтдэг. Ийм ч учраас үсээ зөв арчлах нь зайлшгүй чухал зүйлийн нэг юм.
Гэрийн нөхцөлд бэлтгэх боломжтой үс ургуулах хялбар арга нь таны мөнгийг хэмнэхээс гадна ямар ч хор нөлөөгүй юм
Төмс нь кальци, төмөр, кали, уургаар баялаг тул үсийг биежүүлж, ургуулдаг.
Орц:
Төмсний шүүс- 1 аяга
Өндөг- 1 ширхэг
Зөгийн бал- бага зэрэг
Төмсний шүүсээ өндөг, зөгийн балтайгаа хольж, маш сайн хутгана. Зуурмагаа үсэндээ түрхээд 2 цаг байлгасны дараа үсээ зайлна. Дараа нь зөөлөн шампунаар угаана.
Энэ арга нь үс нь шингэрч байгаа хүмүүст маш тустай.
эх сурвалж: everyday.mn