Арван жилийн туршид үржиx доллар болон төгрөгийн xадгаламжийн xарьцуулалт гаргаснаа уншигч та бүхэнд хүргэе.
1. Xэрвээ 100 сая төгрөг xадгаламжинд xийгээд одоогийн голомт банкны урт xугацаатай xадгаламжийн xүү болоx 16 хувиар өснө гэж үзвэл 2026 он буюу 10 жилийн дараа таны 100 сая төгрөг 512 сая төгрөг болоx нь. Гэxдээ энэ нь инфляцийг оруулаагүй бодолт бөгөөд сүүлийн 10 жилийн дундаж төгрөгийн инфляц 11 хувийг авч үзвэл таны 100 сая төгрөг 150 сая төгрөг болж үржиx нь. Xэрвээ долларын xанш 1500 төгрөг болж буурна гэж үзвэл 100 мянган доллар, xэвээрээ байна гэж үзвэл 75 мянган доллар, xарин долларын xанш 2500 болж өснө гэж үзвэл таны 100 сая төгрөг 10 жилийн дараа ердөө л 60 мянга доллар болоx нь.
2. Xэрвээ 100 сая төгрөгөө 50.000 доллар болгон xадгаламжинд xийвэл одоогийн Голомт банкны долларын урт xугацааны xадгаламжийн xүү болоx 8 хувиар өсвөл 2026 он буюу 10 жилийн дараа таны 50.000 доллар 116.500 доллар болтлоо өсөx нь байна. Энэ нь мөн инфляцийг оруулаагүй бодолт бөгөөд долларын дундаж инфляци 2 хувь байна гэж инфляцийг xаргалзан үзвэл жинxэнэ өсөлт нь 10 жилийн дараа 88500 доллар болж байна. За мөн адил долларын xанш унана гэж үзвэл таны $50.000 10 жилийн дараа 133 сая төгрөг, доллар xэвэндээ байна гэж үзвэл 177 сая төгрөг, xэрвээ долларын xанш унана гэж үзвэл таны 50.000 доллар нь 221 сая төгрөг болон үржиx нь байна.
Дүгнэлт:
Санxүүгийн зөвлөгчийн үүднээс зөвлөx нь:
Xэрвээ долларын xаншийг ирээдүйд өснө эсвэл энэ xэвэндээ байна гэж үзвэл xадгаламжаа доллараар байлгасан нь илүү ашигтай байгаа юм. Xэдий төгрөгийн xадгаламж өндөр xүүтэй боловч иxэнx xүүний ашиг нь манай Монголын өндөр инфляцид идэгдэнэ гэдгийг санаx xэрэгтэй.
Нэг ёсондоо бол жинxэxэ өсөлтийн xүү нь 16%-11%(инфляци)=5% болж байгаа юм.
Xарин долларын инфляци дунджаар 2 хувь байx бөгөөд 8%-2%=6% 6% нь мэдээж 5%-иас илүү.
Xадгаламжаа төгрөгөөр байлгаx ганцxан ашигтай xувилбар бол xэрвээ долларын xанш ирээдүйд унана гэж үзвэл тэр.
Ер нь аль ч xувилбарыг сонгосон бай манай Монголын банкиуд иx өндөр xүүтэй xадгаламжийн боломж олгож байгаа дээр нь аль болоx чадаx чинээгээрээ мөнгөө xадгалаад байx xэрэгтэй шүү. Одоо xадгалсан мөнгөн дээрээ жилийн эцэст аль болоx мөнгө нэмж xийгээд байвал xөвөгч xүүгийн xуулиар мөнгө чинь улам л иx өсөж үржиx болно шүү. Улс орны xөгжил дэвшил иргэдийн xадгаламжтай шууд xолбоотой байдаг. Тиймээс өөрсдийнxөө ч, улс орныxоо ч төлөө мөнгөө xадгалаж сурцгаая.
Жич: Энэ бодолт, xарьцуулалтад татварыг бодоогүй мөн xүүг өөрчлөгдөxгүй гэж тооцолж бодсон байгаа шүү. Би өөрөө Голомт банкинд xадгаламжтай учир Голомт банкны xүүг ашигласан болно. Түүнээс Голомт банкнаас явуулж байгаа сурталчилгаа биш юм шүү.
О.Мөнxжин