“Монгол орон ба Монголчууд” үзэсгэлэн нээлтээ хийлээ

0554149412645053_955437461169977_7316464035892757951_nОХУ-ын Санкт–Петербург хотын Их Петрийн нэрэмжит Угсаатны судлал, Хүн судлалын музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 1870–1910-аад оны үеийн Монголчуудын аж байдал, амьдралыг харуулсан гэрэл зургийн “Монгол орон ба Монголчууд” үзэсгэлэн, товхимолын нээлт “ГАММА” агентлагийн “Гамма Галерей”-д зохион байгуулагдлаа.

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд болж буй энэхүү арга хэмжээг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд ОХУ-д айлчлах үеэрээ энэхүү үзэсгэлэнд тавигдсан түүхэн гэрэл зургуудын хуулбарыг манай тал албан ёсоор авахаар яриа хэлэлцээг эхлүүлсэн нь ийнхүү үр дүнгээ өгч, өнөөдөр нийтийн хүртээл болон Монголчуудад толилуулагдаж байгаад баяртай байгааг илэрхийллээ. Түүнчлэн, манай түүх, соёлын давтагдашгүй бүтээл болох эдгээр гэрэл зургуудыг түүхийн болон шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлан товхимол болгон хэвлүүлсэн ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн хамт олонд талархал илэрхийлэв.

“Монгол орон ба Монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэн 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдрийг дуустал олон нийтэд толилуулагдана.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …