Тугалган цаас ашиглан шүдээ цайруулах содон арга

7izSJHapxVYБараг зардалгүй гэж хэлж болохоор шүд цайруулдаг арга байна. Юу вэ гэвэл гэрийн нөхцөлд хүнсний тугалган цаасыг ашиглан шүдээ цайруулж болдог гэнэ. Энэхүү аргыг үр дүнтэй, үйлчилгээ сайтай гэдгийг аль хэдий нь шүдний эмч нар баталсан байдаг. Шүдээ цайруулахын тулд танд нэг их олон зүйл шаардлагагүй.

13902bc2bb836fad0213b201b2554538fd2fe042Дараах зүйлсүүд танд хэрэг болно:

-Хүнсний тугалган цаас

-Сода

-Шүдний оо

-Давс

-Цаг хугацаа

Эхлээд давс, сода, шүдний оог яг ижил харьцаатай байхаар холино. Уг холимогоо шүдэндээ паалангаа гэмтээлгүйгээр нямбай гэгч нь түрхэнэ.

Ингээд шүдээ хүнсний тугалган цаасаараа хучих маягтайгаар бүрээд ямар ч үйлдэл хийлгүй цаг орчим байлгана.

Цагийн дараа тугалган цаасаа авч усаар амаа сайтар зайлна.

Анх удаа хэрэглэхэд л үр дүн нь мэдрэгддэг. Дээрх үйл явцыг тогмол хэрэгжүүлснээр та танан цагаан шүдтэй болно гэдэгт итгэлтэй байна.

Анхаар ! Дээрх аргыг туршихаасаа өмнө шүдний эмчтэйгээ ярилцаж заавал зөвлөгөө авах хэрэгтэй.

Эх сурвалж: mongolcom.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …