Өмнө нь төр барих хугацаандаа авилгалын хэрэгт холбогдож суудлаасаа бууж байсан Шинзо Абэг суудалдаа эргэн сууснаас хойш Японы эдийн засгийн хямрал тогтворжиж эхэлсэн. Түүнийг ажиглагчид тун хийгүй ажиллаж байна гэж дүгнэж байгаа. Тэрээр өдгөө Зүүн өмнөд Азийн гурван улсад айлчлал хийж байна.
Түүний айлчлал Японы болон АСЕАН-ы орнуудын эдийн засаг, аюулгүйн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, бүс нутаг дахь Японы орон зайг бэхжүүлэх зорилготой. Баттай эх сурвалж болох Японы TBS сувгийн мэдээлснээр Шинзо Абэгийн айлчлал Хятадад чиглэсэн болох нь илэрхий болжээ.
Айлчлалын хүрээнд тэдгээр улсын эрх баригчдыг Хятадын эсрэг эв санаа нэгтэй байхыг ятгасан бололтой гэж хэвлэлүүдэд тайлбарлажээ.
Тэрээр Филлипиний Ерөнхийлөгч Бенигно III Акинотай хийсэн хэлэлцээрт тус улсад эргүүлийн 10 хөлөг онгоц олгоно. Мөн хоёр орны тэнгисийн батлан хамгаалах салбаруудын хамтын ажиллагааны талаар хэлэлцэн тохиролцсон байна.
О.Наранцацралт