Америкийн алдарт рэппер “RZA” ирэх онд нээлтээ хийх шинэхэн уран бүтээл болох “Чингис хаан” киноныхоо бэлтгэл ажилдаа аль хэдий нь оржээ.
Тэрээр шинэ бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулахын тулд зөвхөн шилдгүүдтэй ажиллахаар төлөвлөсөн байна. Тиймдээ ч нэрт кино зохиолч Жон Милиустай хамтран ажиллаж байгаа гэнэ.
Тэд киноныхоо зураг авалтыг тун удахгүй эхлүүлэх гэж байгаа бөгөөд Чингис хааны дүрд жүжигчин Микки Рурк тоглохоор болсон байна. Уг нь гол дүрд Микки Руркээс өмнө Арнольд Шварцнеггерийг тоглуулах хүсэлтэй байсан ч бүтэлгүйтсэн гэнэ.
Дашрамд дурьдхад, кино зохиолч нь зохиолоо 2010 оноос бичиж эхэлсэн ажээ.
З.Байгалмаа