Визээ сунгуулах материалаа интернэтээр бүртгүүлэх боломжтой боллоо

Солонгост оршин сууж буй иргэд визний хугацаа сунгуулах, ангилал солих, мөн ажлын , амьдрах газар солигдсон гэх мэт олон зүйлд зайлшгүй цагаачлалын албанд очих шаардлагатай байдаг.

09194275512647154_1140930085931100_6247027774973531299_n

Гэвч энэ бүрд цагаачлалын албанд очиж цаг болон хүч уураа барах шаадлагагүй болжээ. 2016 оны 2 сарын 1-нээс эхлэн дор дурдсан зүйлсийг онлайнаар хийх боломжтой болжээ.
1. Гадаад иргэний үнэмлэхтэй хүмүүс виза сунгуулах
2. F4 буюу цагаач иргэд виза сунгуулах
3. Богино хугацааны аялах виза сунгуулах
4. Их дээд сургууль болон хэлний курсын оюутан виза сунгуулах
5. H2, E9 визтэй иргэд өөрчлөгдсөн зүйлсээ мэдэгдэх(жишээ нь: буцах болон ажлын газар өөрчлөх)
6. H2 визтэй иргэд ажилд орсоноо мэдэгдэх
7. Гадаад иргэний үнэмлэхтэй хүмүүс солонгосоос гарахаа мэдэгдэх
8. Оюутан(D2)(D4) цагийн ажил хийхээ мэдэгдэх
9. Хаяг шилжүүлсэнээ мэдэгдэх
10. Паспорт өөрчлөгдсөн талаар мэдэгдэх

Дээрх өргөдлүүдийг онлайнаар хийхдээ
http://www.hikorea.go.kr/ сайтад бүтгүүлэн иргэдийн онлайн үйлчилгээ(전자민원) >>онлайн өргөдөл(전자민원신청) гэсэн менюг сонгох хийхийг хүссэн өргөдлөө өгнө. Өргөдөл өгөхдөө шаардагдах материалыг файлаар оруулахаа анхаараарай.
1345 дугаар луу залган монгол зөвлөхтэй харилцаж холбогдох материалаа бүрдүүлээрэй.

эх сурвалж: https://www.facebook.com/Solongos-medee-1128254960531946/

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …